dobu.mndobu

ЧУУЛГАН: Цөмийн энергийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийнэ

ЧУУЛГАН: Цөмийн энергийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар дараах хуулийн төслийг хэлэлцэнэ.

Тодруулбал,

-Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Сануулахад, Өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Наранбаяр, Цөмийн энергийн тухай хууль нь Монгол Улсын эдийн засаг, валютын орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгоход маш чухал хууль тул зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлж төслийн 1/4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Гадаад улсын цацраг идэвхт хаягдал ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно” чухал заалт оруулсан байсан. Уг заалттай холбоотойгоор маргаан байгаа эсэхийг тодруулахад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Техник, технологийн хэлтсийн дарга Г.Намчинсүрэн, Үндсэн хуулийг дагаж гарах холбогдох хууль тогтоомжид гишүүний танилцуулсан заалтыг Цөмийн энергийн тухай хуульд тусгахыг даалгасан байсныг дурдаад дээрх заалттай холбоотой ямар нэгэн маргаан байхгүй гэдгийг тодотгосон юм.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.