dobu.mndobu

Толгойтод агаарын бохирдол "улаан түвшинд" хүрлээ

Толгойтод агаарын бохирдол "улаан түвшинд" хүрлээ

Өнөөдөр /2025.01.22/ 08 цаг 45 минутаас 09  цагийн үед агаарын чанарын индекс Толгойтод улаан түвшинд буюу "бохирдолтой" гэсэн үзүүлэлтийг зааж байна. 

Харин МҮОНРТ, Баруун 4 зам, 100 айл, Нэгдүгээр хороолол, Яармаг, Хайлааст зэрэг газруудад "бага бохирдолтой" байгаа юм. Тэгвэл  бусад цэгүүдэд "хэвийн" болон "цэвэр" гэсэн үзүүлэлтийг тус тус заажээ. 

ДЭМБ-аас зөвлөснөөр агаарын чанарын индекс 50 давсан тохиолдолд хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг

Даваа гарагт /2025.01.20/ 08 цаг 30 минутаас 40 минутын байдлаар агаарын чанарын индекс Толгойт, Монгол газар, Нэгдүгээр хороололд тус тус улаан түвшинд буюу "бохирдолтой" гэсэн үзүүлэлтийг зааж байв. 

Харин ихэнх газарт агаарын чанар "бага бохирдолтой" байсан бол Бөхийн өргөө, 100 айлд "хэвийн", 5 буудалд цэвэр байсан юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.