1
МУГТ Э.Цэндбаатарын WBA холбооны Америк тивийн аваргын бүс хамгаалах тулаан хоёрдугаар сарын 15-нд "ASA Arena"-д зохиогдоно. Уг эвент нь Монгол тамирчин эх орондоо анх удаа аваргын бүс хамгаалах тулаан хийж байгаагаараа онцлогтой юм.
Мөн энэхүү тэмцээнд Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, МУГТ Н.Төгсцогт тулалдаж буй. Түүний хувьд 2015 онд мэргэжлийн бокст хөл тавьсан бөгөөд нийт 15 тулаан хийж 12 ялж, 2 ялагдаж, 1 тэнцээд байна. Монголын энэ цаг үеийн жин тус бүрийн шилдэг 5 боксчин ОУ-ын чансаа өндөр 5 мэргэжлийн боксчинтой халз тулалдаж, Монгол боксчдын ур чадвар, чанар чансааг олон улсад таниулан сурталчлах гал гарсан тулаанууд болох юм.
Энэхүү арга хэмжээний тасалбар (энгийн суудал 89-156 мянган төгрөг, VIP суудал 350-1 сая төгрөг)-ийн үнэтэй байна. Тасалбарыг Portal.mn - Ticketing & Investment platform -оос авах боломжтой.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.