1
Монгол Улс Давосын эдийн засгийн 55-р чуулганд амжилттай оролцож байна. Уг чуулганд оролцсон Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Номин зарим асуудлаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, Анх удаа “Mongolia house” ажиллуулж, Монгол Улсын аялал жуулчлал, соёлын өв, Засгийн газрын 14 мега төсөл, хөрөнгө оруулалтын таатай орчин, боломжийн талаар мэдээлэл өгсөн юм. “Mongolia house” -т “Ногоон эрчим хүч ба хөрөнгө оруулалтыг татах нь”, “Уул уурхайн шилжилт: Монголын уул уурхайн салбарын ирээдүй”, “Хөрөнгө оруулалт: Уул уурхайн зах зээл рүү; Уул уурхайгаас гадна шинэ хөрөнгө оруулалтын эрин” зэрэг хэлэлцүүлгүүд зохион байгууллаа.
Энэ үеэр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Номин, "Go Mongolia" үндэсний брэндийг бизнес, хөрөнгө оруулалтыг татах шинэ түвшинд гаргасан тухай онцоллоо.
2024 онд "Go Mongolia" брэндийн дор хэрэгжүүлсэн нэгдсэн стратегийн үр дүнд Монгол Улс 810 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлого 1.6 тэрбум ам.долларт хүрчээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.