dobu.mndobu

Шадар сайд С.Амарсайхан элчин сайд Ричард Л.Буангантай уулзаж эмгэнэл илэрхийллээ

Шадар сайд С.Амарсайхан элчин сайд Ричард Л.Буангантай уулзаж эмгэнэл илэрхийллээ

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын орчимд гараад буй гал түймрийн улмаас 28 хүн амиа алдаж, 12 мянга гаруй өмч хөрөнгө түймэрт шатсан. Лос Анжелес хотод гарсан гал түймрийг унтраахын тулд АНУ-ын гал түймэр унтраах, аврах алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа юм. Түүнчлэн гал түймэр гарсан бүсээс 150 мянга орчим хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.

Тиймээс Монгол Улсын Шадар Сайд, Улсын Онцгой Комиссын даргын хувьд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод болсон гал түймрийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл, хохирол амссан хүмүүст эмгэнэл илэрхийлж буйгаа элчин сайд Ричард Л.Буанганд уламжиллаа.

May be an image of 4 people and text

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ричард Л.Буанган Монгол Улсын Засгийн газар болон тусламжийн гараа сунгаж байгаа иргэн аж ахуй нэгж, эмгэнэл илэрхийлж бидэнд учирсан уй гашууг хуваалцсан хүн бүхэнд талархал илэрхийллээ.

Мөн өнөөдрийн (2025.01.24) уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.