0
Монгол Улсын Боловсролын их сургууль, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн хамтран "Монгол Судлалын шинэ үе - 2024" Олон Улсны эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 22-нд зохион байгуулах гэж байна.
Энэхүү Олон Улсын Эрдэм шинжилгээний бага хурал нь "Монгол хэл, соёл түүх, утга зохиолын чиглэлээр онол, практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, үзэл санаг хөгжүүлэх, нийтэд түгээн дэлгэрүүлэх, залуу судлаачдыг хамтран ажиллах, бүтээн туурвих, тэдний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг нь хөхиүлэн дэмжих" зорилготой юм.
Мөн эрдэм шинжилгээний бага хуралд монгол хэл судлал, харьцуулсан хэл судлал, утга зохиол, сэтгүүл зүй, түүх соёл, археологи, антропологи, нийгэм, улс төр, эрх зүй чиглэлээр магистр болон докторын түвшинд суралцаж буй Монгол, БНХАУ, ОХУ болон бусад улсын их дээд сургуулиас оролцох боломжтой.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.