0
БХЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга Х.Ганхуяг, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт тэргүүтэй 5 хүний 50 насны төрсөн өдрйин арга хэмжээг 7 сая төгрөгөөр тэмдэглэх тушаал гаргасан ухай мэдээлэл гарсан.
Энэ талаар сайд С.Бямбацогт өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр,
"Надад болон нэр бүхий хүмүүст мөнгөн аяга гардуулах тушаал гаргасан нөхдийн өмнөөс хүлцэл өчье. Үнэнийг хэлэхэд би тэр аягыг нь огт аваагүй болно.
Ийм ёс зүйгүй тушаал шийдвэр яагаад гаргав гээд асуухаар хуучин тогтсон уламжлал, бүх яамдад угаасаа байдаг л зүйл гэсэн молхи тайлбар хийснийг хувь хүнийхээ хувьд дургүйцэж хүлээж авсан. Би сайдаар байгаа цагтаа Батлан Хамгаалах Яам, ЗХЖШ-т дахиж ийм зохисгүй үйлдэл гаргуулахгүй. Дахин хэлэхэд миний бие мөнгөн байтугай шаазан аяга ч аваагүй болохоо, мөн хэзээ ч тийм зүйл авахгүй гэдгээ холбогдох хүмүүст хатуу сануулсан болно" хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.