0
ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр (2025.02.03) олон нийтэд мэдээлэл өглөө.
"Нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 21 орчим хувь нь уушгины өрөвсөлтэй байна. Амбулаторийн үзлэг хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор 1-3 хувиар өссөн. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин алаг цоог дэгдэлтийн хэмжээнд байна.
Мөн нийт томуугаар өвдөгсдийн 68 хувь нь, эмнэлэгт хэвтэгсдийн 77 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна. Орны ачаалал харьцангуй буурсан, одоогоор улсын хэмжээнд 719 ор дэлгэж ажиллаж байна" гэлээ.
Мөн үргэлжлүүлэн Менингок халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дархлаажуулах зорилгоор вакцин захиалах хүсэлт өгч, захиалга хийсэн талаар мэдээллээ.
Ингэхдээ "Энэхүү вакцин нь голомтод л хийдэг вакцин. Массаар нийтэд хийдэг заалтгүй учир вакцин ирвэл өвчний голомтод байгаа хүмүүст л тарина. Энэ халдварын үед вакцинаас илүү хамгийн сайн хамгаалах арга нь ердөө л ариун цэврээ хангаж, хоолойгоо зайлах л байгаа юм. Нян хоолой орчимд 2-8 хоног хадгалагддаг.
Халдвар тээгчтэй нэг метрийн зайд байнга харьцдаг байсан хүмүүс өвчлөх магадлал маш өндөр. Нэг гэрийн биш, нэг ангийн биш бол шууд халдварлах тохиолдол бага.
Сэжигтэй тохиолдол илрэхэд ХӨСҮТ бүх ороо дайчлан ажиллана. Бүх эрүүл мэндийн төвүүд тусгаарлах өрөөг бэлдсэн, бэлэн байгаа. Одоогоор нас барсан нэг, сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэн" гэдгийг онцоллоо.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.