dobu.mndobu

Хүүхдүүдэд хутга тулган, гар утсыг нь дээрэмджээ

Хүүхдүүдэд хутга тулган, гар утсыг нь дээрэмджээ

Оройн цагаар хичээлээ тараад явж байгаа хүүхдүүдийн эд зүйлсийг дээрэмдэх тохиолдол бүртгэгдсээр байна. Тодруулбал, Саппорогийн автобусны буудал орчимд “Хүүхдүүдэд хутга тулгаж гар утсыг нь дээрэмдсэн байна” гэх дуудлага мэдээлэл энэ оны нэгдүгээр сарын 29-ний 18 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Өсвөр насны хоёр хүүхдийн “Infinix note-30” загварын гар утсыг үл таних 16-18 орчим насны гурван хүүхэд хутга харуулан, айлган сүрдүүлж, дээрэмдсэн байна. 

Өвлийн улиралд эрт харанхуй болдог учир эцэг эх, багш нар хичээлээ тараад явж буй хүүхдүүдэд хараа хяналттай байж, камертай, баталгаат замаар явах тухай зөвлөн ярилцахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.