0
ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан нарын шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хурлын үеэр маш ноцтой зүйлийг Шүүгч Шинэхүү Прокурор Энх-Эрдэнээс асуулаа. Шүүгч Шинэхүү, “Шүүгдэгч З.Энхболдыг нөлөөлсөн гэдэг мэдүүлгүүдээс гадна өөр ямар баримтаар хэрэгт холбоотой гэж тогтоож байгаа вэ” хэмээн Прокурор Энх-Эрдэнээс асуухад “Хэрэгт өгөгдсөн гэрч Доржханд, Батболд нарын мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй” хэмээн хариуллаа.
Үүнээс дүгнэхэд, нэгдүгээрт дан ганц гэрчийн мэдүүлгээр хэн нэгнийг ялладаггүй хуультай. 1937 онд нэг нь нөгөөгөө Японы тагнуул гэж гүтгэн 30000 мянган хүнээ буудсаны дараа гэрчийн мэдүүлгээр хэн нэгнийг яллахаа больсон байдаг. Хоёрдугаарт гэрч Доржханд, Батболд нар Шүүх хурал дээр өмнөх мэдүүлгээсээ буцсан юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.