0
Дуудлагын жолооч гэх нэрээр бусдын автомашиныг дээрэмджээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт автомашинаа дээрэмдүүллээ гэх дуудлага мэдээлэл энэ оны нэгдүгээр сарын 25-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Нэр бүхий иргэнийг согтсон үед нь дуудлагын жолооч гэх үл таних 20 орчим насны хүн ирж нүд рүү нь нулимс асгаруулагч цацаж, автомашинаас нь чирч буулгаад автомашиныг нь дээрэмджээ.
Гэм буруутай байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.