0
“Соёлын бүтээлч сар-2024” аяны хүрээнд Mongolian National Film Council /Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлөөс “Кино урлагийн салбарын уран бүтээлчдийн зөвлөгөөн-2024” үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулав.
Зөвлөгөөнөөр кино урлагийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, олон улсын хамтарсан кино бүтээх боломж, Монголын кино үйлдвэрлэл ба кино уран бүтээлчдийн статус судалгаа, түүний үр дүн сэдвүүдээр хэлэлцүүлгийг өрнүүлжээ.
Мөн Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөр төлөвлөгөөнд кино урлагийн чиглэлээр тусгасан зорилт, арга хэмжээ, цаашид авах арга хэмжээний бодлого төлөвлөлт болон Кино урлагийн зөвлөлийн 2024-2028 оны стратеги төлөвлөгөө, Монгол Кино Нэгтгэл ТӨҮГ-ын хэтийн төлөв, бодлого, үйл ажиллагаа, Кино үйлдвэрлэлийн аюулгүй байдлын стандарт, норм норматив сэдвүүдээр илтгэл танилцуулж, санал асуулга явуулав.
Зөвлөгөөний үйл ажиллагаанд кино урлагийн салбарын нэрт зүтгэлтэн, ахмадууд болон залуу уран бүтээлчид нийт 200 гаруй төлөөлөгч оролцжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.