0
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ сарын 5-ны өдөр нийт 1722 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1271, гэмт хэргийн шинжтэй 82 дуудлага, мэдээлэл байна.
Тодруулбал, хүний биед халдах 32, хүүхэд, гэр бүл хүчирхийллийн 89, хулгайлах 21, эрүүлжүүлсэн 115, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Мөн гэмт хэргийн шинжтэй 58 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүлжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.