dobu.mndobu

Монголын биатлоны эмэгтэй тамирчид 16-20 дугаар байрт орлоо

Монголын биатлоны эмэгтэй тамирчид 16-20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам тав дахь өдрөө болж байна. Тэмцээнд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөж байгаа юм.

Өнөөдөр /2025.02.11/ биатлоны эмэгтэйчүүдийн 7.5 км-ын спринт уралдаанд 26 тамирчин өрсөлдөхөд Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор дөрвөн тамирчин оролцож, 16-20 (17 дугаар байрт Япон) байрыг эзэллээ.

Энэ тэмцээний эхний байрт БНСУ-ын тамирчин орсон бол БНХАУ-ын биатлончид мөнгө, хүрэл медалийн тавцанд гарав. Харин манай улсын тамирчин М.Должинсүрэн 16, Х.Эрдэнэтунгалаг 18, Х.Сумъяа 19, Д.Энхчимэг 20 дугаар байрт орлоо. Удахгүй эрэгтэйчүүдийн ангилалд Монголын дөовөн тамирчин өрсөлдөх юм.

Гэрэл зургийг: Д.Нямбилэг

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.