0
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд 10 журмыг хүчингүй болгохоор Хууль зүй дотоод хэргийн яаманд албан бичиг хүргүүллээ.
Уг албан бичгээр Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд болон Зөвшөөрлийн зөвлөлийн дүгнэлтийн дагуу байгаль орчны салбарын тусгай болон энгийн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэхтэй холбогдсон журмыг хүчингүй болгож байгаа юм.
Тухайлбал, "Журам батлах тухай", "Амьтныг амьдаар нь болон амьтны гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц дээжийг гадаад улсад гарган гадаад улсаас оруулах журам", "Ойн мэргэжлийн байгууллагын ажиллах журам", "Ойгоос мод бэлтгэх журам", "Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам" гэх мэт журмуудыг хүчингийн болгожээ.
Тодруулбал, эрх олголт, дүгнэлт, тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг зэрэг зөвшөөрөлжүүлсэн шинж агуулахуйц нийт 10 захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгож, улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд албан бичиг хүргүүлээд байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.