0
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз 2007 оноос хойш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидлын уралдааныг жил бүр зохион байгуулсаар ирсэн уламжлалтай.
Хайртай ээждээ хэлж чадаагүй сэтгэлийн нандин үгсээ илчлэх боломжийг энэхүү нэвтрүүлэг, уралдаан олгодог бөгөөд өнгөрсөн хугацаанд нийтдээ 30.000 орчим оролцогч захидлаа ирүүлсэн байна.
Мөн шилдэг захидлыг шалгаруулах хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, шилдэг 10 захидлыг мэргэжлийн жүжигчдээр уншуулж, олны танил хамтлаг дуучдын ээждээ зориулсан уран бүтээлүүдээр чимж үзэгч олонд хүргэдэг юм.
Мэдээлэл технологи хурдтайгаар хөгжин буй өнөө үед ээжтэйгээ интернетээр, үүрэн холбоогоор өдөр бүр харилцдаг ч энэ нь чин сэтгэлийн нандин үгс агуулсан захидлын хэлбэрийн хаана нь ч хүрэхгүй юм.
Тиймээс “Ээждээ захидал бичээрэй” уралдааныг зарлаж, олонд түгээж, бусдын сэтгэлийн үгсийг хамтдаа хуваалцах боломж олгож байгаа юм.
Уралдааны удирдамж
МҮОНРТ “Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидал шалгаруулах уралдааныг 13 дахь удаагаа зарлаж байна.
Та ээжээсээ сонссон хамгийн сайхан үгс, амин сургааль, мөн ээждээ хэлж амжаагүй, хэлэхийг хүсдэг чин сэтгэлийн үгсээ бичсэн захидлаа бидэнд ирүүлээрэй.
Тавигдах шаардлага
Захидал хүлээн авах хугацаа
2025 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-ний өдрийг дуустал МҮОНРТ-ийн төв байранд болон МҮОНТ “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд гэж хаяглан бидэнд ирүүлээрэй.
Уралдааны шилдгийг шалгаруулах хүндэтгэлийн тоглолтыг 2025 оны 3-р сарын 5-нд Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.