0
Цагдаагийн байгууллага болон төр захиргааны байгууллага хамтран хориглосон шатах материал /автомашины дугуй, хуванцар/ түлсэн эсэхийг тогтмол шалгаж, хяналтын ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна.
Тодруулбал, Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин агаар, орчныг бохирдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн, бусад хориглосон шатах материал /автомашины дугуй, хуванцар/ түлсэн эсэхийг шалгаж урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байгаа аж.
Энэ оны хоёрдугаар сарын байдлаар ахуйн хүрээнд угаартсан 102 дуудлага, мэдээлэл бүртгэгдэн эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээг 282 иргэн авсан байна. Дуудлага мэдээллийн шалтгаан нөхцөлийг тодруулахад утаа мэдрэгчгүй, утаа мэдрэгчээ салгасан яндангийн сойлт хаасан, яндангаа авсан зэрэг шалтгаантай байжээ.
Иймд иргэд Та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгч буюу сэрэмжлүүлэг мэдээлэл, зөвлөгөөг хэрэгжүүлэн аливаа эрсдэлээс хайртай дотны хүмүүсээ хамгаална уу.
Энгийн дадал эрсдэлээс хамгаална.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.