dobu.mndobu

Автобусны утаанд хэмжилт хийхэд хорт бодисын хэмжээ 1.68, тортгийн хэмжээ 51.5 хувь гарч, стандарт хэмжээнээс давжээ

Автобусны утаанд хэмжилт хийхэд хорт бодисын хэмжээ 1.68, тортгийн хэмжээ 51.5 хувь гарч, стандарт хэмжээнээс давжээ

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Экологийн цагдаагийн алба, “Зорчигч тээвэр-5” ОНӨААТҮГ-тай хамтран өнөөдөр /2025.02.18/ нийтийн тээврийн автобусны яндангаас гарч буй утаанд хэмжилт хийж, “Supertech” утаа ялгаруулалт бууруулагч төхөөрөмжийг туршилтаар суурилуулжээ.

May be an image of 3 people, trolley and text


Экологийн цагдаагийн албанаас Евро-5 стандартын түлш хэрэглэдэг автобусны дизель хөдөлгүүрээс гарч буй утааны найрлага, хорт бодис, тортогийг хэмжиж тодорхойллоо. Хэмжилт хийсэн автобусны утаанд хорт бодисын хэмжээ 1.68 хувь, тортогийн хэмжээ 51.5 хувь гарч, стандарт хэмжээнээс давжээ. 

May be an image of 2 people and text

Дизель хөдөлгүүрээс гарч буй утааны найрлага, хорт бодисын стандарт хэмжээ 0.3 хувь, тортогийн хэмжээ 30 хувиас хэтрэхгүй байх ёстой юм.  Автобусны утааг хэмжиж, төхөөрөмж суурилуулан замын хөдөлгөөнд оролцуулснаас хойш хоёр өдрийн дараа буюу ирэх пүрэв гаригт дахин хэмжилт хийж, түлш зарцуулалт болон утаа ялгаруулалтыг тодорхойлох аж.

May be an image of 2 people and text

Мега Мост ХХК-ийн Итали улсаас албан ёсны эрхтэйгээр импортолдог “Supertech” төхөөрөмжийг автомашины түлшний саванд суурилуулдаг. Тус төхөөрөмж нь шатахууны зарцуулалтыг 12 хувь, утаа ялгаруулалтыг 80 хувиар бууруулдаг байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.