0
Хятадын хамгийн том онлайн худалдааны платформ Таобоа аппликейшний шинэчлэлийн хүрээнд Монгол Улсыг үйлчилгээ үзүүлэх улсуудынхаа тоонд албан ёсоор нэмжээ. Ийнхүү Таобоад "Монгол Улс" гэсэн тохиргоотой болж, монгол руу хийх тээврийн үйлчилгээ гарч ирдэг болсон байна.
Таобао нь нэмэгдэлгүй хамгийн хямд үнийг санал болгодог гэдгээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн онлайн худалдааны сүлжээ юм. Тэгвэл энэхүү сүлжээний үйлчилгээ бидэнд улам ойртож, 99 юаниас дээш үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн онлайнаар худалдан авсан тохиолдолд хүргэлт үнэгүй байхаар тохируулжээ. Энэхүү шинэ боломжийг манай улсаас "Хаан банк" дэмжин ажиллах болсон байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.