0
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг өнөөдөр (2025.02.19) шинэчлэгдсэн журмын дагуу "ebarimt аппликэйшн" болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд нэгдүгээр сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, хоёрдугаар сарын 18-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 48 141 441 баримт хамрагдсанаас:
"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.
Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Булган аймаг +37%, Архангай аймаг 34%, Баянхонгор аймаг, Багахангай дүүрэг +33%, Хэнтий, Хөвсгөл аймаг +29%, Сэлэнгэ +28% байлаа.Та бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах бол sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.