0
Аж, үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын өнөөдрийн (2025.02.19) хуралдаанд тус яамны эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцсэн асуудлыг танилцуулаа. Энэ үеэр нүүрсний экспорт буурч байгаа асуудлаар мөн мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр, "Нүүрсний үнийн уналттай холбоотойгоор улсын төсвийн орлого буурч байгаа ч алтны олборлолтыг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газарт хэлэлцсэн. Энэ чиглэлээр нэмэлт судалгаа хийгдэж, шийдвэрийг УИХ-д танилцуулах боломжтой гэж үзэж байна.
Хилээр гарч байгаа нүүрсний хэмжээ нь өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас өндөр байгаа ч, бодит борлуулалт болон орлого орж ирэх хэмжээ нь буурсан гэдэг үнэн. Тиймээс Засгийн газар ойрын хугацаанд энэ асуудалтай холбоотой тодорхой шийдвэрүүдийг гаргаж, ажиллах төлөвлөгөөтэй байна" гэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.