dobu.mndobu

Химийн эмчилгээнд хэрэглэх эмийн нэр төрлийг 20 хүртэл тоогоор нэмэгдүүлнэ

Химийн эмчилгээнд хэрэглэх эмийн нэр төрлийг 20 хүртэл тоогоор нэмэгдүүлнэ

Хавдар нь сүүлийн шатандаа оношлогдсон, бүрэн гүйцэд төгс эмчлэгдэхгүй байгаа хүмүүсийн тоо их байгаа аж. Тодруулбал, ХСҮТ-д химийн системийн эмчилгээнд 1200-1300 өвчтөн 8000 гаруй удаагийн давтан эмчилгээнд хамрагдаж байна. 

Манай улсад хими эмчилгээний 23 төрлийн тариа, 40 гаруй төрлийн эм хэрэглэгдэж байна. 

Нэг эх үүсвэрийн хэлцлийн хүрээнд чанарын баталгаатай таван нэр төрлийн хими эмчилгээний тариаг БНСУ-аас хүлээн авч хэрэглэхэд бэлэн болоод байна. Эхний ээлжид тус эмүүдийг ХСҮТ-д эмчлүүлж буй иргэдэд хэрэглэж, цаашид улсын хэмжээнд хавдрын хими эмчилгээ хийж буй бүх эмнэлэгт нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа аж. Мөн 2025 онд хими эмчилгээнд хэрэглэх эмийн нэр төрлийг 20 хүртэл тоогоор нэмэгдүүлэхээр үнийн хэлцэл хийгдэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.