0
Энэ Бямба гарагаас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Энэ талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан болон ТЦА, ЗХУТ-ийн холбогдох албаныхан өнөөдөр (2025.02.20) олон нийтэд мэдээлэл өглөө.
Тодруулбал, Улаанбаатар.мн сайт болон арав гаруй сайтаар явуулсан санал асуулгад иргэдийн 68 хувь нь тэгш, сондгойгоор зорчуулахыг дэмжсэн байна. Таван шарын уулзвараас, Чулуун овооны уулзвар, хойд талаараа 32-ын уулзвар хүртэлх бүсчлэлийн хүрээнд хоёрдугаар сарын 27-ны өдрийг хүртэл өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл хязгаарлалттай зорчих юм.
Мөн энэ хугацаанд гадаадын элчин сайд, зочид, хэвлэлийн байгууллага, багш нар хязгаарлалтгүйгээр зорчих аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.