1
Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн дарга Б.Ренчиндорж согтуугаар автомашин жолоодож, осол гаргасан байна.
Тодруулбал, энэ сарын 18-ны 20.00 цагийн орчимд Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн газрын 0011-ЗАА улсын дугаартай автомашин Тэлмэн сумын Өгөөмөр багийн нутагт замын хажуугийн хашлага мөргөж, осолджээ.
Осол гарах үед тус автомашиныг Хөдөлмөр халамжийн хэлтсийн дарга Б.Ренчиндорж жолоодож явсан гэх мэдээлэл байгаа юм.
Тэрбээр албан ажлаар цуваанд явж байсан ба осол гаргах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан аж. Тухайн эвдэрсэн автомашиныг аймгийн төвд хүргэж, албаны гаражид байршуулсан байна. Гэвч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, улсын өмчийг эвдэж, сүйтгэсэн Б.Ренчиндорж даргад ямар нэгэн хариуцлага тооцоогүй байна.
Б.Ренчиндоржийн тухайд, 2021 оны есдүгээр сарын 13-наас эхлэн Завхан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргаар ажиллажээ. Тэрбээр Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ автомашингүй хэмээсэн байгаа юм.
Сануулахад хуульд өөрчлөлт оруулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд оногдуулах ялыг бодлогыг чангатган, найм хүртэлх жилээр хорих ял оноох зохицуулалттай болсон билээ.
Зөрчлийн тухай хуульд,
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.