dobu.mndobu

Сар шинийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан боллоо

Сар шинийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан боллоо

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны эхнийх болох Өсвөрийн бөхийн барилдааныг МХО-той хамтран гурван насны ангиллаар зохион байгуулжээ.
Тус барилдааны 11-12 насанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, өсвөрийн бөх А.Алтан-Эрдэнэ түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Нийслэлийн 118-р сургуулийн өсвөрийн бөх Б.Өсөх-Ирээдүй үзүүрлэв. Дөрөвт Хүүхдийн ордоны өсвөрийн бөх С.Тэнүүн, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат өсвөрийн бөх Б.Чулуун нар шалгарлаа. 
Уран барилдааны шагналыг Хүүхдийн ордоны С.Тэнүүн, Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Налайх, 119-р сургуулийн Б.Азжаргал нар гардсан юм. 
Дунд нас буюу 13-14 насанд 92 хүүхэд барилдсанаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, өсвөрийн бөх Н.Эрхэмбаяр түрүүлж, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, өсвөрийн бөх Х.Хүслэн үзүүрлэв. Гуравт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн өсвөрийн бөх Э.Сод-Эрдэнэ шалгарч, зургаад Завханы Г.Энхтамир, Налайхын С.Шинэ-Идэр, Орхоны Н.Эрхэмбаяр нар үлдэв. 

May be an image of 5 people, people performing martial arts and text


Харин 15-16 насанд 144 хүүхэд барилдсанаас Дархан-Уул аймгийн харьяат, өсвөрийн бөх Р.Омар түрүүлж, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, өсвөрийн бөх Э.Нарантулга үзүүрлэв. Гуравт Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Э.Сэрдамба шалгарсан бол тавд Говьсүмбэрийн Б.Батбилгүүн, Ховдын Б.Мөнхбаатар нар үлдэв. 

May be an image of 8 people, people performing martial arts and text

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.