0
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны аравдугаар сарын үзүүлэлтийг танилцууллаа.
2024 оны гуравдугаар улиралд буюу 7-9 сард өрхийн сарын нийт орлого дунджаар 2 сая 617 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 377 төгрөгөөр нэмэгджээ. Харин өмнөх улирлаас 108 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Өрхийн сарын дундаж бодит орлогыг тооцоолон гаргадаг. Ингэхдээ 2020 оны ханштай зэрэгцүүлдэг юм. Энэ дүнгээр өрхийн сарын бодит орлого 1 сая 789 мянган төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 162 төгрөгөөр нэмэгдсэн тооцоо гарчээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.