0
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал 1xbet болон цахим мөрийтэй тоглоомоор дамжин нэг их наяд төгрөг гадагшаа урсаж буй талаар мэдээлж, үүнийг шалгах Ажлын хэсэг байгуулж буйгаа мэдэгдсэн билээ.
Ажлын хэсэг хэдийн ажилдаа орж, 34 домайныг хаасан байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг,
-Үүрэн телефоны оператор компаниудтай хамтарч 1xbet болон бусад мөрийтэй тоглоомуудын утасны дугаар verify хийдэг байдлыг зогсоох,
-Арилжааны банкуудтай хамтарч цэнэглэлт, таталт хийдэг үйлчилгээний дансыг царцаах,
-Урлаг соёл, спорт, олны танил influencer, youtuber, streamer-үүдийн цахим мөрийтэй тоглоомыг сурталчилж байгааг зогсоох
-META -руу цахим мөрийтэй тоглоомын агент, хаяг, группүүдийг хаалгах
-Холбогдох хууль эрх зүйн шинэчлэлийн ажлыг идэвхжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Цахим мөрийтэй тоглоомны эсрэг арга хэмжээ авалгүй удсан ч оройтоогүй. Энэ чиглэлд гадна, дотны бүлэглэл, үндэстэн дамнасан том схемтэй үзэлцэж таарна" хэмээжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.