0
“Apple” компани iPhone 16 цувралын хамгийн хямд үнэтэй шинэ загвар болох iPhone 16e-г өнгөрсөн долоо хоногт танилцууллаа. Энэхүү загвар нь 6.1 инчийн Super Retina XDR OLED дэлгэцтэй бөгөөд Face ID технологийг дэмждэгээрээ онцлогтой болжээ.
Тус утас нь хамгийн сүүлийн үеийн A18 чип болон Apple-ийн анхны C1 модемийг ашигласан нь хурдан, жигд ажиллагаа болон урт хугацааны батарейны ашиглалтыг хангаж буй. Мөн 48 мегапикселийн Fusion камер нь 2x Telephoto линзтэй бөгөөд өндөр чанартай зураг, видео бичлэг хийх боломжтой юм.
iPhone 16e нь Tupe-C оролтоор цэнэглэгддэг бөгөөд ус, тоосны хамгаалалттай IP68 стандартыг хангасан. Урьдчилсан захиалга хоёрдугаар сарын 21-нээс эхэлж, 28-нд худалдаанд гарахаар төлөвлөгдсөн байна. Үнийн хувьд $599 буюу 2.073.700 төгрөг юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.