dobu.mndobu

22 улсын 536 иргэнд цахим виз олгожээ

0

НийтлэлчInfo

Огноо2023-02-17

22 улсын 536 иргэнд цахим виз олгожээ

Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны нэгдүгээр сард 1999 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 451 гадаадын иргэнд виз, 22 улсын 536 иргэнд цахим виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 1479 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 3692 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ.

Түүнчлэн гадаадын иргэний Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацааны сунгалтын асуудлаар 2015 иргэнд утсаар, 146 иргэнд биечлэн, 3 иргэнд цахимаар, нийт 2164 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.