dobu.mndobu

Б.Гүнбилэг: Хуулийн агуулга нь 3 хоног амраахдаа байгаа болохоос шинийн 1-тэй, 1-гүйдээ биш

Б.Гүнбилэг: Хуулийн агуулга нь 3 хоног амраахдаа байгаа болохоос шинийн 1-тэй, 1-гүйдээ биш

Сар шинийн баяраар бүх нийтээр амрах өдрүүд маргаан дагуулсаар байна.

Тодруулбал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ жилийн цагаан сараар шинийн 1 байхгүй учир Бямба, Ням гарагт бүх нийтээр амраад гуравдугаар сарын 3-ны Даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ эхлэхийг мэдээлсэн. Тэрбээр "Хөдөлмөрийн хуулинд цагаан дээр хараар хуанлийн тооллоор 3 хоног биш билгийн тооллоор Шинийн 1, 2, 3-нд амарна гээд хуульчилсан. Гэтэл энэ жил Шинийн нэгэнгүй жил. Шинийн 2, 3- ндаа амраад Даваа гаригт ажилдаа орно" гэсэн юм.

Тэгвэл энэ асуудалд хуульч Б.Гүнбилэг цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Хуульд шинийн 1, 2, 3-ндаа амарна гэж. Зурхайч нар энэ жил шинийн 1-гүй гэж. Хуулийн агуулга нь 3 хоног амраахдаа байгаа болохоос шинийн 1-тэй, 1-гүйдээ биш юм шүү. Сар шинэ л бол сар шинэ. Хууль тогтоогч шинийн 1-гүй байж болдог эсэх талаар бодолцоогүй л хууль баталж. Гол санаа нь 3 хоног" гэсэн байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.