0
Хаврын тэргүүн сар гарахад цөөхөн хоногийн хугацаа үлджээ. Энэ жилийн цагаан сар өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад хожуу болж байгааг ч хэлэх үү эдгээр өдрүүдэд цаг агаар дулаахан байх нь.
2025 оны хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.
Хоёрдугаар сарын 28 болон гуравдугаар сарын 01, 02-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна.
Хур тунадас: 24-нд Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 27-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд Хангайн уулархаг нутгаар, 03 дугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 24, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -19...-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -9...-14 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Гуравдугаар сарын 01-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 03 дугаар сарын 01-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.