0
Монголын Бурханы Шашинтны Төв – Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж гуравдугаар сарын 8-ны өдөр олон нийтэд зориулан айлдвар өргөнө.
Энэхүү айлдвар нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Бурхан багшийн намтар цадиг, гэгээрлийн замналыг айлдан, сүсэгтэн олонд бурхан багшийн сургаалийг хүргэх юм. Харин дараагийн хэсэгт насны авшиг хайрлаж, насны авшиг хүртсэнээр буян хурааж, амьдралын өлзий хутгийг дэлгэрүүлэн, нас уртасч, жаргалан нэмнэ хэмээн үздэг ажээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.