dobu.mndobu

Энэ өдөр золгохыг цээрлэнэ

Энэ өдөр золгохыг цээрлэнэ

XVII жарны хөхөгчин могой жилийн сар шинийн баяр өргөн дэлгэр боллоо. Засгийн газрын шийдвэрийн дагуу гурав хоног амраад өнөөдрөөс (2025.03.06) ажил, хичээл эхэлж байна. 

Цагаан  сарын баяраар бэлгэ, ерөөлтэй үг хэлэлцэж, сайн сайхан бүхнийг нэгэндээ хүсдэг уламжлалтай. Мөн эдгээр өдрүүдэд цээрлэвэл зохих үйл ч бий. Эдгээр нь "хуучин юм оёх, усанд явах, эд мал зээлээр өгөх, шинийн нэгэнд айлд хонох, сар шинээр уйлах, хэрэлдэх" зэрэг багтана. Цээрлэх ёсны нэг нь "шинийн долоонд золгохгүй, айлд зочлохгүй байх" тухай юм.

Энэ өдрийг монголчууд эртнээс "хар өдөр" хэмээн үзэж зочлон золгохыг цээрлэдэг байжээ. Тиймээс гуравдугаар сарын 6 буюу өнөөдөр шинийн долоон тохиож буй тул золгох, айлд зочлохыг цээрлэх учиртай аж. 
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.