dobu.mndobu

ШИНЭ НОМ: Хавар цагийн урьтач гэмээр "Хайрын сүмээс дүрвэгсэд"

ШИНЭ НОМ: Хавар цагийн урьтач гэмээр "Хайрын сүмээс дүрвэгсэд"

Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн шинэ роман хэвлэгджээ. "Хайрын сүмээс дүрвэгсэд" нэртэй энэхүү бүтээл хэвлэгдэн гарсан даруйдаа уран зохиолд шитэгчдийн анхаарлыг татаад байна.

Тэр ч утгаараа зохиолч өөрийн цахим хуудастаа номынхоо тухай "дөрвөн нууц" дэлгэжээ. Тэрбээр "сэтгэл шимшрэм түүх" гэдгийг онцлоод дэлгэн уншаад улам гүнд шимтэн орох тухай бичсэн байна. Ямартай ч номын нэрийг уншихуйд "хавар цагийн урьтач" гэмээр сэтгэл догдлон байгааг нуух юун.

Шинэ романыг минь хүлээн авна уу! 4 НУУЦ шивнэх ину:

НУУЦ 1: Сэтгэл шимшрэм түүх. (Уйлав даа! Санууллаа шүү)

НУУЦ 2: Хойшлох тусам илүү сонирхолтой болно. (Бүх номыг сүүлчийн хуудаснаас нь эхэлж уншдаг над шиг сахилгагүй уншигчид анхааррррр!  Яг дарааллаар нь уншигтун! Ар араас нь уншиж байж л амт шимтийг нь илүү мэдэрнэ. Дүрмийг дага!)

НУУЦ 3: Хүүхэд уншиж болохгүй. (Ёс бус үг хэллэг ашигласан болно )

НУУЦ 4: Хэлэхгүй 

 

 

Зохиолчын тухайд 2000 оноос хойш чөлөөт уран бүтээлч болж, урлаг утга зохиол, гоо зүй, танин мэдэхүйн чиглэлийн 100 орчим номын ('Шинэ үеийн номын сан' цуврал 10 боть, 'Дэлхийн сонгодог утга зохиолын 50 боть' цувралын) редактораар ажиллажээ.

Яруу найргийн төрлөөр:

1995 онд 'Тэргүүн бүлэг'

2000 онд Тэнгэрт ургадаг модод'

2002 онд 'Эрх чөлөөтэй байхын урлаг'

2004 онд 'Ганцаардлын дасгал'

2007 онд 'Миний гунигийн түүх'

2009 онд 'Төсөөллийн өрөөнд'

2015 онд 'Толинд туссан Будда'

2022 онд "Салхины нэр Ө"

Хүүрнэл зохиолын төрлөөр:

2004 онд 'Нүдний шилэнд үлдсэн зургууд'

2012 онд 'Үзэхийн хязгаар'

2013 онд 'Хотын үлгэрүүд' хэмээх номууд бичиж олны хүртээл болгосон.

2020 онд "Хараацай зогсолт 1.2" зэрэг бүтээлүүдийг туурвисан юм.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.