0
"Монгол эв нэгдэл" төслийн хүрээнд эх орноо тойрон аялсан дөрвөн улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан өөрийн цахим хуудастаа ширүүхэн мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг шинийн 9-ний дотор архины шилэн дээрээс Чингис хааны хөрөг, дүрийг авч хаях зарлиг гаргахыг хүссэн байна.
Тэрбээр,
" У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өө!
Агуу их Монголын шүтээн, Суут Их Эзэн Чингис Хааныхаа хөрөг дүрийг Архи Сархадын шилэн дээрээс авч хаях, хориглох тухай зарлигыг энэ шинийн 9-нөөс өмнө гаргана уу? Давалгаалья Манайхаан, одоо юм бодитой байх хэрэгтэй.
Ажлаа хий, махан толгой!
Байж байгаа л нэг л их гэгээрсэн нөхөр гарч ирж шүлсээ үсэргээд л хийж хэрэгжиж байгаа юм байхгүй ийм шоучин байж болохгүй!
/Олон долоо мэдээлэл суганы үснүүдээрээ цацуулхаа шууд орхичих, ажил үүргээ л тултал зөв хий!!! Наад хэдэн мэдрэл зөвлөхүүд чинь яг юу зөвлөдөг юм бэ? Зөвлөхүүд чинь өөрийг чинь Махан толгойт болгоод байна, Зөвлөхүүд нь түрүүлээд махан толгойтууд ккккк, Уг нь анх их таалагддаг байсан, царцчаад үснүүддээ баригдчихаад байнаа, үнэн үг сонсож сураа!!! Санаа зовоод, Ямарч цалингүй зөвлөж байна шүү! Чамд/
Ийм гоё үйл хэрэг болж байхад Хааны хөргийг архин дээр тавьж өчнөөн жил ашиг олсон нөхдүүд ухамсараараа болих ёстой байхгүй юу!" гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.