0
Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.7 дугаар хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8.1-ийг зөрчиж тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай 2007 оны УИХ-ын тогтоолыг биелүүлэлгүйгээр Засгийн газар “Энержи Ресурс” компанийн хооронд байгуулсан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай гэрээний холбогдох хэсгийг хуульд нийцүүлэн арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд даалгах гэсэн утгатай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Өмнөговь аймаг дахь Ухаа худаг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.7-д заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлэхийг Ерөнхий сайдад үүрэг болгосон заалт бүхий тогтоолын төслийг өргөн мэдүүлж, хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх нь зөв гэж үзлээ. Энэ тогтоолыг гаргах болсон үндэслэл нь УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх ёстой, Засгийн газарт танилцуулах ёстой процесс зөрчигдсөн учраас стратегийн ач холбогдол бүхий энэхүү ордыг хэвийн хэвшилд эзэмшүүлснийг хуульд нийцүүлэх шаардлагатай байна. Үүнийг шийдвэрлэх эрх нь УИХ-д байгаа учраас тогтоол баталж, тогтоолоор олгогдсон эрх хэмжээний хүрээнд Засгийн газар тус аж ахуйн нэгжтэй хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр боловсруулсан" гэлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.