dobu.mndobu

Ням гарагаас ЭРС ХҮЙТЭРЧ, цасан шуурга шуурна

Ням гарагаас ЭРС ХҮЙТЭРЧ, цасан шуурга шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ долоо хоногийн сүүлээс ихэнх нутгаар сэрүүсч, зарим нутгаар эрс хүйтрэх төлөвтэй байна.

Тодруулбал, Ням гаригаас буюу энэ сарын 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Улаанбаатарт 9, 11-нд нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Энэ сарын дунд үед ихэнх нутгаар хүйтний эрч чангарах бөгөөд цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Тиймээс орон нутаг руу зорчих болон малд явах хүмүүс өдөр тутамд цаг агаарын мэдээллийг тогтмол авахыг анхаарууллаа.

Мөн энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах урьдчилсан мэдээ гарчээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.