dobu.mndobu

Хог шатааснаас гал алдаж, 7500 га талбайг түймэрт автуулжээ

Хог шатааснаас гал алдаж, 7500 га талбайг түймэрт автуулжээ

Он гарсаар анхны ой, хээрийн түймэр Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул гуравдугаар баг  "Үүдийн жаран" гэх газарт  өчигдөр /2025.03.06/ 14:00 цагт бүртгэгджээ. Тухайн аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Матад, Булган сумын мэргэжлийн ангийн алба хаагчид хамтран ажиллаж, 20:40 цагт бүрэн унтраасан байна. 


Хээрийн түймэрт 7500 га талбай өртөж шатсан бөгөөд тухайн түймэр нь иргэд хог шатааж байгаад гал алдсан гэж урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.  Иймд иргэд та бүхэн түймрийн аюултай үе буюу хуурайшилт өндөртэй хаврын өдрүүдэд халуун цогтой  үнс нурмаа зориулалтын тагтай саванд хийж, хог шатаах болон ил гал гаргахгүй байх зэргээр  ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.