0
Дулаан, халуун хүйтэн усны тарифыг нэмэх шийдвэр гарчээ. Энэ нь инфляцад нөлөөлөх талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэв.
Тэрбээр "Тавдугаар сарын 16-наас дулааны үнийг 85 хувиар нэмэхээр шийдвэр нь гарчихсан. Тэгэхээр тавдугаар сарын 16-нд дулааны үнийн нөлөө орж ирнэ.
Мөн ус сувгийн үнийг нэмнэ гэж ярьж байгаа. Есдүгээр сарын 16-наас эхлээд халуун болон хүйтэн усны үнэ нэмэгдэхээр зохицуулалт хийнэ. Төрөөс зохицуулах үйлчилгээний үнийн шийдвэр нэгэнт гарчихсан учраас эдгээр зүйлүүдийн тооцоолол инфляцад орж ирнэ. Өнөөдрийн инфляц хэдийгээр 9.6 хувь байгаа ч гэсэн саяны өсөлтүүд орохоор эргээд инфляцын дарамт нэмэгдэх нь ойлгомжтой байна" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.