0
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр (2025.03.08) тохиож байна. 1955 оноос эхлэн “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг, Монголын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэх болсон бөгөөд бүх нийтээр амардаг уламжлалтай.
Эл өдөр нь хуучнаар Олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн өдөр нь жил бүрийн гуравдугаар сарын 8-нд болдог, олон улсын эмэгтэйчүүдийн хамгийн өргөн тэмдэглэдэг баяр юм. Улс орнууд бүх нийтийн баярын өдөр болгохоос эхлээд эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд анхаарах зэргээр янз бүрээр тэмдэглэдэг аж.
Социалист улс төрийн хөдөлгөөнөөс улбаатай тус баярыг Зүүн Европ, Орос зэрэг хуучин Зөвлөлтийн блокийн орнуудад өргөн тэмдэглэдэг байсан. Харин өдгөө ихэнх улсад улс төрийн утгаа алдаж, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдэд хайраа илэрхийлэн, Ээжүүдийн өдөр болон Гэгээн Валентины өдөр зэрэг баяртай төстэйгээр тэмдэглэдэг болжээ. Монгол улсад ч мөн уг баяр нь ийм утгатай болсон бөгөөд бүх нийтээр амрах баярын өдөр болсон байдаг.
Харин зарим улс, бүс нутагт Нэгдсэн Үндэстний Байгууллага анхны улс төрийн, хүний эрхийн утгыг нь хадгалж, даян дэлхийн эмэгтэйчүүдэд итгэл найдвар өгөх, улс төр, нийгмийн анхаарлыг хандуулахад зорилуж 1975 оны 3 дугаар сараас эхлэж тэмдэглэж иржээ.
Сонирхуулахад, “Эмэгтэйчүүдийн баяр” хэмээн тэмдэглэдэг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нь1857 онд АНУ-ын Нью-Йорк хотын оёдлын үйлдвэрийн эмэгтэйчүүд ажлын цагийг багасгаж, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхийг шаардан жагссанаар эхэлсэн түүхтэй. Тэдгээр эмэгтэйчүүд эрчүүдээс даруй зургаан цаг илүү ажилладаг байцсан ч яг адил хөдөлмөрийн хөлс авч байсан бөгөөд тус онд АНУ-ын ажилчдын эрхийг хамгаалах байгууллагад эмэгтэйчүүд анх удаа эвлэлдэн гишүүнээр элссэн байдаг. Үүнээс хойш 1910 оны энэ өдөр мөн Нью-Йорк хотноо болсон Олон Улсын Социалист эмэгтэйчүүдийн их хурал дээр Клара Цеткин гэгч эмэгтэй дэлхийн бүх эмэгтэйчүүдийг эрх тэгш байдлын төлөө тэмцэлд уриалан, хөдөлмөрлөх эрхийг жигдрүүлж, нэр төрөө хамгаалж, хүндлүүлэх, энх тайвны төлөө, ядуурлын эсрэг тэмцэхийг уриалснаар энэ өдрийг тэмдэглэх болжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.