dobu.mndobu

4.5 тэрбум тонны нөөцтэй Хөшөөтийн орд стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад алга. Яагаад

4.5 тэрбум тонны нөөцтэй Хөшөөтийн орд стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад алга. Яагаад

"Хөшөөтийн орд"-ын талаар УИХ-ын чуулганы 2010.01.19-ний өдрийн хуралдаанаар З.Энхболд, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан нарын хэлсэн үгийг хүргэж байна. 


З.Энхболд: 2007.02.06 өдөр УИХ-ын 27-р тогтоол гарсан. Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай энэ тогтоолын нэгдүгээр хавсралтад Тавантолгой, Оюутолгой зэрэг 16 ордыг стратегийн ордод хамруулсан бол хоёрдугаар хавсралтаар Баянтээг, Адуун чулуун, Нүүрс хотгор, Багануур зэрэг 39 ордыг бүртгэжээ. Би 50-60-аад оны зүйл яриагүй. 39 ордыг бүртгэж байхад яагаад Хөшөөтийн нүүрсний ордыг бүртгээгүй юм бэ л гэж асууж байна. 

З.Энхболд: Монголын баялгийг зарах гэж байж улсын нууц гэж хаацайлж болохгүй


Б.Ариунсан: 350 сая тонны нөөцтэй гэж гадаадын хэвлэлд хүртэл гарч байсан. Жагсаалтыг харахаар алт ч үгүй өнөөдөр эргэж харах шаардлага бидэнд байна. Яагаад гэвэл үнэхээр энэ жагсаалтын нэгт биш юм аа гэхэд хоёрт нь аймгуудын багахан хэмжээний нөөцтэй ордууд орчихсон л байгаа юм. Гэтэл Хөшөөтийн ордын нүүрс байгаа бассейн бол маш том ордны бассейн. Түүнийг нь тухайн үед Зөвлөлтийн нөөц тогтоосныг өсгөлгүй байж байгаад үлдсэн юм уу. Ямар ч байсан орох ёстой орд нь үлдчихсэн байна гэж бид ойлгоод байгаа юм. Тэр ч утгаараа стратегийн ордод оруулах шаардлагатай гэж үзээд зарим ажлыг хийгээд явж байна. 

Б.Ариунсан: Ч.Сайханбилэг олон хүний хувь заяагаар тоглож болохгүй. Эх  орондоо ирэх хэрэгтэй | iSee.mn


Ганцхан жишээ татвал Стратегийн ач холбогдолтой ордод бүртгэгдсэн Баянтээгийн уурхай 20.7 сая тонны нөөцтэй. Нүүрст хотгор 560 сая тонны нөөцтэй. Багануурын уурхай 812 сая тонны нөөцтэй. Гэтэл яагаад 4.5 тэрбум тонн нөөцтэй Хөшөөтийн ордыг стратегийн ордод хамааруулаагүй вэ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.