0
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас зарим хэрэглэгчдийн хөнгөлөлтийн тооцоололд залруулга хийлээ.
Тодуулбал, тус компаниас "Засгийн газраас гэр хорооллын хэрэглэгчдэд үзүүлдэг шөнийн тарифын хөнгөлөлт тооцох цаг, хэрэглээний хэмжээг нэмэгдүүлж, хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх тухай шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан УБЦТС ТӨХК борлуулалтын үйл ажиллагааны цахим системдээ өөрчлөлтийг хийж, хөнгөлөлтөд хамрагддаг хэрэглэгчдийн хоёрдугаар сарын төлбөр нь хуучин тогтоолд заасан хэрэглээний хязгаараар тооцогдож, нэхэмжлэл нь хүргэгдсэн 42823 хэрэглэгчийн төлбөрийг залруулах, гэрээнд бүртгэлтэй утсаар нь мессеж мэдээлэл хүргэх ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Төлбөрийн зөрүү үүссэн тохиолдол нь зөвхөн хоёрдугаар сарын 11-25-ны хооронд төлбөрийн тооцоолол хийгдсэн гэр хорооллын хэрэглэгчдэд гарсан бөгөөд мессежээр хүргүүлсэн мэдээлэл зарим хэрэглэгчдэд ойлгомжгүй байдлыг үүсгэж, бухимдуулсанд хүлцэл өчье" хэмээв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.