dobu.mndobu

Dobu хөтөч: Эко авто машин импортлогчид, машины бизнес эрхлэгчдийн холбооноос хэвлэлийн бага хурал хийнэ

Dobu хөтөч:  Эко авто машин импортлогчид, машины бизнес эрхлэгчдийн холбооноос хэвлэлийн бага хурал хийнэ

Арваннэгдүгээр сарын 19-ний Мягмар гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09:00 цагт: “Новотел” зочид буудалд: 21 аймагт хэрэгжүүлж буй хүүхдийн төлөө ажлуудыг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг НҮБ-ын Хүүхдийн сангаас ЗГХЭГ-тай хамтран зохион байгуулна. Утас: 9911-2652.

10:00 цагт: Үндэсний төв номын сангийн хурлын танхимд: "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Соёлын өв ба соёлын бүтээлч үйлдвэрлэл” хурал болно. Утас: 8898-3838, 9990-5352.

10:30 цагт: Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Ц.Баатархүү олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллана. Утас: 9499-9598.

“ЗМ”-ний мэдээллийн төвд (Утас: 9979-0206, 8019-0070):

11:00 цагт: Эко авто машин импортлогчдын холбоо, Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбооноос нийслэлд улсын дугаар олгохыг хязгаарлаж буйг эсэргүүцэж мэдээлэл хийнэ


11:30 цагт: “Монголын жорлонгийн ууган” холбоо ТББ-аас Дэлхийн жорлонгийн өдөрт зориулан “Жорлон бол эрүүл амьдралын эхлэл” сэдвээр мэдээлэл хийнэ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.