0
Гаалийн ерөнхий газраас Монгол Улсын 2025 оны эхний хоёр сарын экспортын статистик мэдээг танилцууллаа.
Тодруулбал, 2025 оны эхний хоёр сарын дүнгээр экспортод 2004.9 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.5 хувиар буурчээ.
Манай улсын экспортын 42.8 хувийг чулуун нүүрс, 27.6 хувийг зэсийн хүдэр, баяжмал болон бусад түүхий эд энэ оны эхний хоёр сард бүрдүүлжээ.
Улмаар зэсийн баяжмалын биет хэмжээ оны эхний хоёр сард 280 мянган тонн болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.8 хувийн өссөн үзүүлэлттэй байна.
Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 1728.2 сая ам.доллар буюу 86.2 хувь, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 166.7 сая ам.доллар буюу 8.3 хувь, ургамлын гаралтай бүтээгдэхүүн 28.6 сая ам. доллар буюу 1.4 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 95.9 хувийг эзэлж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.