dobu.mndobu

Л.Болд: Хөшөөтийн ордын лицензийг Хятадын "МоЭнко" ХХК 10 сая төгрөгөөр худалдаж авсан

Л.Болд: Хөшөөтийн ордын лицензийг Хятадын "МоЭнко" ХХК 10 сая төгрөгөөр худалдаж авсан

Ховд аймгийн Дарви сумын нутагт орших, 4.5 тэрбум тоннын нөөцтэй Хөшөөтийн ордын лицензийг БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” ХХК  эзэмшиж буй талаар өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл "Мо Эн Ко” ХХК Хөшөөтийн лицензийг 10 сая төгрөгөөр авсан талаар УИХ-ын чуулганы 2008 оны дөрөвдүгээр сарын 25-ны Баасан гарагийн хуралдааны үеэр тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Л.Болд ийн ярьж байжээ. 

Тэрбээр "Хөшөөтийн ордын лицензийг анх 1999 оны тавдугаар сарын 20-нд тухайн үеийн Кадастрын албаны дарга н.Энхцаг гэгчийн шийдвэрээр "Сутай буудал" хоршоонд олгосон байна.  2000 оны тавдугаар сарын 24-нд "Сутай буудал" хоршооноос "Луст өршөө" хоршоо руу шилжсэн байгаа юм. Энэ мөн л тухайн үеийн Кадастрын албаны даргын шийдвэрээр шилжсэн. Үүнээс хойш шилжилт хөдөлгөөн хийгдээгүй байж байгаад 2006 оны долоодугаар сарын 26-ны өдөр "Луст өршөө" хоршооноос "Хэнсүл" компанид шилжсэн. Ингэж худалдсан үнээ 5 сая төгрөг гэж тухайн үед мэдэгдсэн байгаа юм. Дараа нь, 2006 оны наймдугаар сарын 18-нд Монгол, Солонгосын хамтарсан "Хэнсүл" компаниас Хонгконгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай "Эм эн ар ай жи" компанид шилжсэн байна. Үүнд тодорхой үнэ өртөг тусгаагүй. 

2007 оны зургаадугаар сарын 24-нд  "Эм эн ар ай жи" компаниас "Мо Эн Ко" компанид шилжсэн байна. Энэ үед Кадастрын албаны дарга н.Батмандах шийдвэр гаргаж байжээ.Шилжүүлэхдээ 10 сая төгрөгөөр худалдсан түүхтэй байна" хэмээжээ.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.