0
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан нэр бүхий хүмүүсийг Тусгай үүрэгт элчин сайдаар томилсон талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, С.Батболд, М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх нарыг Тусгай үүрэгт Элчин сайдаар томилохоор болсон нь тодорхой болоод буй.
Тусгай үүрэгт элчин сайд нь мега төслүүдэд дэмжлэг үзүүлж ажиллах бөгөөд томоохон хэлэлцээрт оролцон, олон улсын гэрээ хэлэлцээрт өөрсдийн туршлагаараа дэмжлэг үзүүлж зөвлөгөө өгөх үүрэгтэй юм.
Тэгвэл УИХ-ын дарга асан З.Энхболдыг хийн хоолойн төслийн хөрөнгө оруулалт татах чиглэлийн Тусгай үүрэгт элчин сайдаар томилжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.