1
УИХ-ын эмэгтэй гишүүдийн үйл ажиллагааны талаар иргэдээс судалгаа авчээ.
Ингэхдээ нийт сонгуулийн насны 1050 иргэнээс "УИХ-ын эмэгтэй гишүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү" хэмээн асуусан байна.
Иргэдийн зүгээс УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяад хамгийн өндөр буюу 5.4 оноо өгчээ.
Харин түүний дараа УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг жагсаж байна. Иргэд түүний ажиллаж буйг 4.8 оноогоор үнэлжээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяад 4.1, УИХ-ын гишүүн А.Ундраад 4 оноо өгсөн байна.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүний тухайд, өнгөрсөн арванхоёрдугаар сард үнэлгээ өндөр буюу 4.7 оноотой байсан бол энэ сард 3.9 болж буурсан байгаа юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.