0
Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам энэ сарын 8-16-ны өдрүүдэд зохиогдсон. Энэхүү наадмын 8 спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдсөн юм. Манай улсын хувьд 6 спортын төрөлд 24 тамирчин өрсөлдөж 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ.
Тухайлбал:
Алтан медаль: Цасны гуталтай гүйлтийн 800 метрийн зайд Т.Дэлэгжаргал, уулын цанын төрөлд Б.Азжаргал нар
Мөнгөн медаль: Бүжгийн ганцаарчилсан төрөлд Б.Мөнх-Эрдэнэ, цасны гуталтай гүйлтийн 50 метрийн зайд Б.Бямба-Эрдэнэ, снөүбоардын төрөлд А.Алтан-Очир нар
Хүрэл медаль: Цасны гуталтай гүйлтийн 200 метрийн зайд Ө.Елмирза, гүйлтийн цанын төрөлд Э.Анхзул, снөүбоардын төрөлд М.Энхзаяа, снөүбоардын жиант слаломын төрөлд А.Алтан-Очир нар
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.