dobu.mndobu

Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.03.17) Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, чоныг зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд хүлээлгэх торгууль, төлбөрийн хэмжээг хууль тогтоомжоор тодорхой зохицуулсан. Ихэнх тохиолдолд иргэн амь нас, мал сүргээ хамгаалахын тулд чоныг агнасан ч “зөвшөөрөлгүй” гэх шалтгаанаар торгууль, төлбөр төлж байна. Энэ нь Үндсэн хуульд заасан амьд явах эрх, өмчтэй байх эрх зөрчигдөж байна хэмээн үзэж, Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлд нэмэлт оруулахаар уг хуулийн төслийг өргөн мэдүүлж буйгаа танилцуулав.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.