0
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал бүх төрлийн цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоомыг хориглох хуулийн төслийг боловсруулж буй талаараа мэдэгдсэн. Энэ ажлын эхний том алхам нь "1XBET"-ийн Монголоос хандах эрхийг хязгаарласан явдал гэдгийг хэлж байв.
Тэгвэл тэрбээр өнөөдөр /2025.03.17/ цахим хуудсаараа дамжуулан "Цахим мөрийтэй, бооцоот тоглоом хүний хөдөлмөрлөж олсон бүхнийг нэг шөнийн дотор үгүй хийж, итгэлийг нь хулгайлж, гэр бүлээс нь эхлээд хайртай бүхнийг нь булааж байна.
Тиймээс иргэдийнхээ зовлонгоор завшдаг энэ хар сүлжээг бүрэн таслан зогсоохын тулд хууль эрх зүй, бодлогын түвшинд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажлын хэсэг зогсолтгүй ажилласаар байна.
Энэ долоо хоногт УИХ-д холбогдох хуулийн өөрчлөлтийг өргөн мэдүүлнэ. Энэ асуудалд улсаараа, хамтаараа, хүн бүрийг дэмжиж нэгдэж ажиллахыг хүсье" гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.